БНСУ зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх тогтолцоог сайжруулна

БНСУ зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх тогтолцоог сайжруулна

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд хамтран зүтгэгчийнхээ дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй амиа хорлосон хэргийг нуун дарагдуулахыг оролдсон гэх асуудлыг гаргаж ирсэн. Энэ сэдэв өнөөдөр Өмнөд Солонгосын нийгэм улс төрд хамгийн их анхаарал татаж байна.

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хохирогчийн гэр бүлийнхэнтэй уулзаж, уучлалт гуйсан. Мөн энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, хариуцлага тооцох, зэвсэгт хүчний салбарт шинэчлэлт хийх амлалт өгсөн байна. Энэ дагуу тус улсын хамгаалах яам зэвсэгт хүчин дэх дарамт, бэлгийн хүчирхийллээс сэргийлэх тогтолцоог сайжруулах ажлын хэсэг байгуулжээ.

Тус яамны боловсрол,халамжийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ирэх 8 дугаар сар хүртэл зэвсэгт хүчин бэлгийн хүчирхийллийн хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг мөн өөрчлөлт шинэчлэлтийг ямар байдлаар хийж байгааг шалгаж, хяналт тавьж ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, арми дахь бэлгийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тусламж үзүүлэх, цэргийн байгууллагын соёлыг сайжруулах, ил тод байдлыг хангах, мөрдөн шалгалтыг шударга явуулах зэрэгт хяналт тавьж ажиллах аж. Тус улсын зэвсэгт хүчний агаарын цэргийн офицер эмэгтэй хамтран зүтгэгчийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа хорлосон дуулиант хэрэг одоо мөрдөн шалгах шатандаа явж байна.

Хохирогчийн гэр бүл армийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулахыг чармайж, сэтгэл зүйн гүн хямралд орсон хохирогчийг тусламж хүсэхэд нь үл ойшоосон зэргийг мэдүүлснээр, Өмнөд Солонгост зэвсэгт хүчин дэх хүний эрхийн асуудал олны анхааралд орж ирсэн. Энэ хэрэгтэй холбогдуулж Өмнөд Солонгосын агаарын хүчний командлагч албан тушаалаасаа огцорсон. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч одоо хүлээгдэж байгаа цэргийн шүүхийн тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг Үндэсний ассамблейгаас хүссэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 485 хүн илэрчээ... 2021-06-07

Япон, БНСУ-ын удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр уулзах төлөвгүй байна. 2021-06-07

БНСУ-д 60-64 насныхны вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн 2021-06-07

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 454-өөр нэмэгдэж нийт 145,091-д хүрэв. 2021-06-08

БНСУ-д ирэх есдүгээр сар гэхэд 36 сая иргэн “COVID-19”-ийн вакцины эхний тунд вакцинжуулна 2021-06-08

БНСУ зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх тогтолцоог сайжруулна 2021-06-08

БНСУ армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. 2021-06-08

삼성 전직 직원들, 몽골 전 총리 유령회사 '프록시'로 활약 2021-06-09

БНСУ вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг хүлээн авна 2021-06-09

Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпод оролцохгүй 2021-06-09

"Гуанжү" хотод байшин нурж нийтийн тээврийн автобусыг дарсан аймшигт үйл явдал боллоо... 2021-06-10