АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ.
Тэрбээр дэд Ерөнхийлөгчийн хувиар хилийн чанадад анхны айлчлалаа хийж буй нь энэ юм. АНУ-ын баруун өмнөд нутгийн, Мексиктэй залгаа хилээр нэвтрэхийг олон мянган цагаач иргэн эрмэлзэх болсонтой холбоотойгоор К.Харрис тэдгээр иргэнийг эх орондоо амьдрахад туслах үүднээс эдийн засгийн хөгжил, хилийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар зөвшилцөлд хүрэхийг зорьж байна.
Ерөнхийлөгч Жо Байден гадаад бодлогын чиглэлээр туршлага багатайд тооцогдох К.Харрист АНУ-ыг зорьж буй цагаачидтай холбоотой асуудлыг зохицуулах, цагаачдын урсгалыг хүнлэг байдлаар бууруулж, АНУ руу чөлөөтэй нэвтрэхийг үл зөвшөөрөх арга замыг эрэлхийлэх үүрэг хүлээлгэсэн юм.
К.Харрис Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Жамматтеитэй даваа гарагт, Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэль Лопес Обрадортой мягмар гарагт уулзахаар товложээ. Мөн Гватемалд айлчах хугацаандаа иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчидтэй, Мексикт эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзаж, ажилтнуудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.