БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна

БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна

БНХАУ-ын Засгийн газар Шинжан муждаа хүний эрх зөрчиж геноцит үйлдсэн эсэх талаар баримт цуглуулах сонсгол хурал Британий нийслэл Лондон хотод болж буй. Тус улсын нэртэй хуульч Жиофрей Найсын удирдаж буй найман гишүүнтэй комисс дөрвөн өдрийн турш 30 орчим гэрчээс мэдүүлэг авч байгаа аж.  

Сонсгол хурлыг Британий засгийн газрын зүгээс санаачилж, дэмжээгүй, мөн комиссын дүгнэлтийг сайд нар заавал даган биелүүлэх албагүй. Гэхдээ энэ үйл явц нь Хятадын засгийн газар хүний эрх зөрчсөн гэх мэдээллүүдтэй холбоотой баримт нотолгоог нэмж гаргаж ирнэ гэж зохион байгуулагчид нь ярьж байна.

Тэд академичид, хуульчид, Британий дипломатч асан нэг хүнийг комиссын гишүүнээр сонгохдоо зориуд мэргэжлийн холимог бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн байна. “Уйгуруудын шүүх хурал” гэдэг нэрлэж буй энэ сонсгол хурлыг Британий бизнес эрхлэгч Никк Веч зохион байгуулсан байна.

Тэрбээр Хятадад хүний эрхтнийг авдаг байсан гэх мэдээллийг шалгах сонсгол хуралд 2019 онд оролцож байсан юм байна.

Хятадын талаас энэ удаагийн сонсгол хурлыг олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Харри, Меган Маркл нар охинтой болжээ. 2021-06-07

Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ. 2021-06-07

Канадын хоккейн шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болжээ. 2021-06-07

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ. 2021-06-07

Пакистанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 хүн амиа алдав. 2021-06-07

БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна 2021-06-07

Дэлхий дахинд “6G” сүлжээг 2030 оноос арилжааны зориулалтаар хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна 2021-06-07

“Apple” шинэ үйлдлийн системээ танилцуулжээ 2021-06-08

Японы эргийн хамгаалалтынхан Оросын ачааны хөлөг онгоцны багийн гишүүнийг өнөө өглөө баривчилсан 2021-06-08

“COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн өвчилж буйг тогтоожээ 2021-06-08

2021, 2022 он хүн бүрийн хувьд ХҮНДХЭН ЖИЛ болно 2021-06-09