Канадын хоккейн шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болжээ.
Ригад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод Финландын баг Канадын шигшээ багтай учраа таарч, нэмэлт цагт 3:2 онооны харьцаагаар тоглолт Канадын багийн ялалтаар өндөрлөжээ.
Ялагч багийн тамирчин Макс Комтуа тоглолтын 25 дахь минутанд гоол оруулсан бол Адам Хенрик 53 , Ник Пол 67 дахь минутад тус бүр шайб оруулжээ. Харин Финландын багийн хувьд Микаэль Руохомаа тоглолтын 9, Петтери Линдбом 46 дахь минутад гоол оруулав.
Дэлхийн аваргын тэмцээнд Канад, Финландын баг 52 дахь тоглолтоо хийж, Канадын тамирчид 13 удаа ялагдаж, 37 удаа ялалт байгуулж байсан бол хоёр удаа өрсөлдөгч багтай оноогоор тэнцэж байжээ. Хоёр улсын баг дэлхийн аваргын тэмцээний шийдвэрлэх тоглолтод хоёр дахь жилдээ дараалан учраа таарчээ. Өмнөх буюу 2019 онд болсон тоглолтод Финландын баг 3:1 онооны харьцаагаар хожиж байсан юм.
Тийнхүү Канадын шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болсон бол Финландын баг дэлхийн аваргын тэмцээнд 3 удаа ялж, 9 удаа мөнгөн шагналын эзэн болж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.