Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Өчигдөр манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдаж, харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглолоо. 

Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компанийн бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь тамирчны дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль нь юм. 

Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрт шалгарлаа. 

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн тус тус амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагслаа гэж Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 7349 иргэн байна. 2021-06-08

Олон улсын олимпиадаас нийслэлийн сурагчид медаль хүртэв 2021-06-08

Шинжилгээгээр коронавируст халдварын 1267 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-08

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын 3 үеийн төлөөлөлд төрийн дээд одон, медалиар шагналаа. 2021-06-08

Ерөнхийлөгчийн сонгууль дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоов 2021-06-08

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2021-06-08

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дархлаажуулалтын цэг ажиллахгүй. 2021-06-08

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт газардах хуваарьтай байна 2021-06-08

Франц гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ 2021-06-08

Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэнэ 2021-06-08

О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна. 2021-06-08