Франц гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ

Франц гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ

Франц улс энэ сарын 9-нөөс “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн европчуудыг хилээр нэвтрүүлэхдээ коронавирусний шинжилгээний хариу шаардахгүй болжээ. Харин АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орнуудаас ирэх жуулчид вакцинд хамрагдсан байхаас гадна шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай байна.

Ийнхүү дүрэм журмыг сулруулсан нь Францын аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвтэй байгаа боловч коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, шинэ хувилбарууд тархаж буй орнуудаас ирэх жуулчдын хувьд хилээр нэвтрэх шалтгаанаа тайлбарлаж, хатуу нөхцөлүүдийг мөрдөнө. Уг “улаан жагсаалтад” Энэтхэг, Өмнөд Африк, Бразил зэрэг 16 улс орныг оруулжээ.

Францын Засгийн газар Европын орнуудаас бусад улсыг “улбар шар” ангилалд оруулсан байна. АНУ, Их Британи тэргүүтэй “улбар шар” жагсаалтын орнуудаас ирэх жуулчид ирснийхээ дараа тусгаарлагдахгүйгээс гадна Францад ирэх болсон шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй болно. Гэвч тэднээс 72 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу юм уу 48 цагийн дотор өгсөн антигений шинжилгээний хариу шаардана.

Харин Европын жуулчид болон “ногоон” ангилалд орсон Австрали, БНСУ, Израил, Япон, Ливан, Шинэ Зеланд, Сингапурын иргэдийн хувьд вакцин хийлгэсэн бол шинжилгээ өгөх шаардлагагүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын 3 үеийн төлөөлөлд төрийн дээд одон, медалиар шагналаа. 2021-06-08

Ерөнхийлөгчийн сонгууль дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоов 2021-06-08

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2021-06-08

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дархлаажуулалтын цэг ажиллахгүй. 2021-06-08

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт газардах хуваарьтай байна 2021-06-08

Франц гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ 2021-06-08

Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэнэ 2021-06-08

О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна. 2021-06-08

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна 2021-06-08

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2021-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг багцаар нь шийдвэрлэнэ 2021-06-08