О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 75.5 хувьтай үргэлжилж байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.
Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Аймаг, орон нутагт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн идэвх 67.2, нийслэлд 85.3 хувьтай байна. Бүрэн тунд хамрагдсан тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна. Нийслэлд 117 мянган иргэн мөн л бүрэн тундаа хамрагдаагүй байна. Нийт 249 мянган хүн хамрагдаагүй байгаа юм. Эдгээр иргэд өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очихыг зөвлөж байна" гэв.
Мөн тэрбээр “Ковид-19”-ийн эсрэг дархлаа тогтох асуудалд иргэд хүлээцтэй байх хэрэгтэй. Заасан товлолт хугацааны дагуу 2-3 удаагийн вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно гэдгийг ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгчид анхааруулж байгаа.
Дархлаажуулалтын ач холбогдол нь хамрагдалт өндөр байх тусам халдварт өвчний өвчлөл, нас баралт, чадвар алдалтаас урьдчилан сэргийлдэг. Олныг хамарсан цар тахлын үед вакцин өвөрмөц хамгаалалт юм. Зорилтот насны бүлгийн хүмүүс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан тохиолдолд нийт иргэдийн 60 орчим хувьд хамгаалалт үүснэ гэсэн үг. Харин үлдсэн 40 орчим хувьд багтсан иргэд одоогоор бүртгэгдээд байгаа вакцинд хамрагдах боломжгүй байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.