УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Хан-Уул дүүргийн "Жет скүүл" сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд 12.00 цагт очиж Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө.
Энэ үеэр тэрбээр, цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриаллаа. Мөн улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 13.45 хувьтай байгаа нь өмнөх жилүүдээс өндөр байгааг онцоллоо. Тэрбээр, "Ардын хувьсгалын 100 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Тэртээ 1921 онд монголчууд эв саналаа нэгтгэж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байсан түүхэн ой тохиож буйгаараа түүхэн сонгууль юм. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиад, сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь бахархууштай. Сонгуулийн дараа тусгаар тогтнолын баяр наадам, "КОВИД"-гүй зун ирнэ" хэмээгээд залуусыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.