ЦАГ АГААР: Өдөртөө 10-12 градус дулаан байна

ЦАГ АГААР: Өдөртөө 10-12 градус дулаан байна

2020 оны 03 дугаар сарын 22-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говиор ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус  дулаанаас 1 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6 -11  метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа.  Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.