КОВИД-19 I АНУ халдварын тоогоор гуравт орж байна
АНУ “COVID-19”-ийн халдварын тоогоороо Хятад болон Итали улсын дараа гуравдугаарт орж иржээ. Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад коронавирусний халдварын тоо 25493 болж нэмэгдсэн байна. Нас барсан хүний тоо 307 болжээ.
Америкийн Нью-Йорк мужид л гэхэд хоногт 3254 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.
АНУ-д эмнэлгийн ажилтнууд амны хаалтын хомсдолд ороод байгаа юм. Иймээс эмнэлгийн ажилтнуудад банда алчуур, ороолт зэргийг ашиглахыг зөвлөжээ. Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мөн гар аргаар хийсэн амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн ч ийм амны хаалт нь вирусний халдвараас сэргийлж чадах эсэх нь тогтоогдоогүйг хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.