Эрүүл мэндийн яамнаас уриалж байна

Эрүүл мэндийн яамнаас уриалж байна

“COVID-19” халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна.

Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид “COVID-19” халдварын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг онцлон сануулж байна.

Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ-аас зөвлөж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний газрууд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Үүнд: Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах 

Гар ариутгагч байрлуулах

Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах

Үйлчилгээг цахимжуулах

Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх


 

ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.