Шинжилгээгээр коронавируст халдварын 1460 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.06.10, 11:00 цаг
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга орчим хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1460 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эдгээрийн 955 нь нийслэлд, 505 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 69 747, эмнэлгээс шалтгаалсан 172, зөөвөрлөгдсөн 515, Улаанбаатарынх 61 282, орон нутгийнх 8465 болж байна.
Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 29, Дархан-Уул аймагт 38, Булган аймагт 24, Хөвсгөл аймагт 14, Ховд аймагт 3, Төв аймагт 61, Архангай аймагт 35, Хэнтий аймагт 40, Дорнод аймагт 11, Дундговь аймагт 23, Өвөрхангай аймагт 42, Говь-Алтай аймагт 112, Баянхонгор аймагт 42, Увс аймагт 8 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Хөдөө орон нутагт халдварын тохиолдол өндөр гарч байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 70 482 боллоо. Харин 412 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 55 569 хүн эдгэрчээ.
Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 54- 81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 334 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай нийт 7292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 132 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 560 нь хүнд, 1942 нь хүндэвтэр, 4658 нь хөнгөн гэж оношлогджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.