Гадаад дахь Монголчуудын 75 хувь нь Д.Энхбатад саналаа өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гараад буй. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67,8 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулаад байна.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7,394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн ч 5618 иргэн саналаа өгсөн. Ингээд саналын дүнг тоолж, дууссан байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад дахь Монголчууд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатад хамгийн их буюу 4,084 хүн (75.4%) саналаа өгчээ. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 1,175 хүн (21.7%), АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 хүн (3%) тус тус саналаа өгсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.