Тагнуулын онгоц Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ

Тагнуулын онгоц Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ

МОСКВА. /TASS/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Boeing RC-135W” тагнуулын нисэх онгоц Солонгосын хойг дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ.


“Aircraft Spots” цахим хуудасны мэдээлснээр, нисэх онгоц БНСУ-ын Кёнгидо мужийн дээгүүр нисжээ. Нислэгийн өндөр 9.4 км орчимд хүрсэн байна.


БНАСАУ-ын Вонсан хот орчмоос Япон тэнгис рүү ямар ангиллынх нь үл мэдэгдэх хоёр пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо даваа гарагт мэдээлсэн билээ. Пуужингууд 35 метрийн өндөрт, 240 км зайд ниссэн байна. Японы эрх баригчдын үзэж байгаагаар, БНАСАУ ойрын зайн тусгалтай баллистик пуужин харважээ. Умард Солонгос он гарснаас хойш анх удаа пуужин харвасан нь энэ юм. Тус улс өнгөрсөн онд 13 удаа пуужингийн туршилт явуулсан бөгөөд ойрын зайн тусгалтай 24 баллистик пуужин харважээ. 


Харин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мягмар гарагт мэдээлэхдээ, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун даваа гарагт алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явууллаа гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.