БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгахаар болсон.
БНСУ-д “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд одоогоор хэрэгжүүлж буй хүн хоорондын зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгахаар болсныг тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.
Одоогийн байдлаар Сөүл хотын бүс, Дэгү хот, Жэжү аралд таван шатлалт зай барих журмын хоёрдугаар түвшнийг мөрдөж байгаа бол улсын бусад нутаг дэвсгэрт 1.5 түвшний хязгаарлалтуудыг баримталж байгаа юм.
Харин ирэх даваа гаргаас долоодугаар сарын 4 хүртэл сунгасан журмын хүрээнд спортын тэмцээн, урлагийн тоглолтод тавьсан хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулахаар болжээ. Мөн кафе, караоке зэрэг бусад энтертайнмент төвүүдийг долоодугаар сараас эхлэн шөнө дунд хүртэл ажиллахыг зөвшөөрнө гэдгийг эрх баригчид өмнө нь мэдээлжээ.
БНСУ-д өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш халдварын 146 859 тохиолдол бүртгэгдсэн байна. “COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 26-нд эхлүүлсэн тус улсад өнөөдрийн байдлаар хүн амын 20.6 хувь нь эхний тунд хамрагджээ.
Эрх баригчид энэ сарын эцэс гэхэд 14 сая хүнийг, есдүгээр сар гэхэд 36 сая хүнийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед вакцинжуулалтын хурд нэмэгдэж байгаагаас үзвэл нийтийн дархлаа тогтоох зорилтдоо 11 дүгээр сараас өмнө хүрч магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.