Чэжү хотод хур тунадас орж багавтар үүлэрхэг учраас Чэжү нисэх онгоцны буудалд 5 нислэг саатаж 30 нислэг хойшлогджээ.

Чэжү хотод хур тунадас орж багавтар үүлэрхэг учраас Чэжү нисэх онгоцны буудалд 5 нислэг саатаж 30 нислэг хойшлогджээ.

Чэжү хотод хүчтэй хур тундас орж өнөөдөр 11-ний өдөр цаг агаарын байдлаас болж Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудлын  нислэгийн үйл ажиллагаанд нь саатал үүсжээ.

Зам тээврийн яам, Нислэгийн  тооцооллын хүрээлэнгээс мэдээлснээр Чэжү олон улсын нисэх онгоцны буудлаас Улсан хот руу нисэх гэж  байсан Air Busan компанийн BX8301 нислэг тухайн өдрийн өглөөний 10 цагийн орчимд их үүлэрхэгтэй байсан тул үдэш хойш нисэхээр болж энэ өдөр ирж очих 5 нислэг түр саатжээ.  

Өнөөдөр өглөө 08:40 цагт Air Busan BX8136 нислэг Чэжү олон улсын нисэх буудлаас хөөрч, Гимхе нисэх онгоцны буудал руу явж байсан боловч Гимхе нисэх онгоцны буудлын цаг агаар сайнгүй байсан тул эргэж буцжээ.

Түүнчлэн, 30 орчим нислэгийг явах болон ирэх дарааллыг хойшлуулж, зорчигчдод таагүй байдал үүссэн байна.

Чежүгийн нисэх онгоцны буудал дээр урд шөнөөс эхлэн өнөөдөр өглөөний 6 цаг хүртэл 23 мм хур тунадас оржээ.

Солонгосын цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр халуун, чийглэг агаар хүйтэн далайг дайран өнгөрөхөд үүссэн далайн манан аажмаар далайн эрэг дээр байрлах Чежү олон улсын нисэх онгоцны буудал орчмоор үзэгдэх орчим багатай байна гэжээ.

 

Эх сурвалж : YONHAP NEWS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Буудлагын тамирчин Ким Мин Жи бусдыг дэглэсэн асуудлаар 12 жилийн шийтгэл хүлээлээ. 2021-06-10

Киж Жон Ун жингээ хаясан нь эрүүл мэндтэй нь холбоотой юу? 2021-06-10

БНСУ-ын BTS хамтлагийн нэрийн багц хоолыг McDonalds гаргахаар болсон 2021-06-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 556-аар нэмэгдэж нийт 146,859-д хүрэв. 2021-06-11

БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгахаар болсон. 2021-06-11

Чэжү хотод хур тунадас орж багавтар үүлэрхэг учраас Чэжү нисэх онгоцны буудалд 5 нислэг саатаж 30 нислэг хойшлогджээ. 2021-06-11

Ким Жөн Ун жин хассантай холбогдуулан эрүүл мэндийнх нь талаар таамаглал дэвшүүлж эхэлжээ 2021-06-11

Солонгос улсын улс төрийн түүхэнд хамгийн анхны залуу намын даргатай болжээ. 2021-06-11

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь “Гүгмин Хим” намын шинээр сонгогдсон дарга И Жүн Сок –тай утсаар ярьж баярын мэнд хүргэжээ. 2021-06-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 565 хүн илэрчээ... 2021-06-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 399 хүн илэрчээ... 2021-06-14