Киж Жон Ун жингээ хаясан нь эрүүл мэндтэй нь холбоотой юу?

Киж Жон Ун жингээ хаясан нь эрүүл мэндтэй нь холбоотой юу?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны саяхны гэрэл зураг дээр жин хаясан харагдаж байгаа нь эрүүл мэндийнх нь талаар янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.

Арван жилийн өмнө  төрийн удирдлагыг гартаа авснаас хойш дэлхийн анхаарлын төвд орсон лагс биетэй Ким өнгөрсөн бямба гарагт төрийн хэвлэл дээр гарсан гэрэл зураг дээр мэдэгдэхүйц жин хаясан харагдаж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурал дээр үг хэлсэн нь сүүлийн нэг сард олны өмнө анх удаа гарсан явдал юм.

Ким 12 мянган ам.долларын үнэтэй гэх цагныхаа оосрыг чангалсан нь гэрэл зураг дээрээс харагдаж байна гэж Сөүлийн “NK News” хэвлэл бичжээ. Түүний зүүн гарын бугуй 2020 оны арваннэгдүгээр сар болон энэ оны гуравдугаар сард авсан гэрэл зурагтай харьцуулахад илүү нарийхан болсныг тус хэвлэл мөн анзаарчээ.

Тамхи их татдаг Кимийн эрүүл мэндийн асуудлыг ажиглагчид түүний жин, амьдралын хэв маягтай нь холбон тайлбарладаг. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас тус улсын парламентын гишүүдэд хүргүүлсэн тайланд Ким Жон Ун 2011 онд төрийн эрх мэдэлд хүрснээс хойш жилд дунджаар 6-7 кг жин нэмсэн бөгөөд 140 кг жинтэй гэнэ.

Ким жин хаясан нь эрүүл мэндийн асуудалтай нь холбоотой юу эсвэл ухамсартайгаар жингээ хассан уу гэдэг нь асуулт хэвээр байна.

Кимийн эрүүл мэндийн асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн. 2014 онд тэрбээр зургаан долоон хоногийн дараа олны өмнө гарч ирэхдээ таягтай үзэгдсэн. Хожим нь Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг шагайн мэс засалд орсон гэж мэдээлж байсан юм.

Өнгөрсөн хавар гурван долоо хоног олны өмнө үзэгдээгүй нь мөн л янз бүрийн цуу яриа, таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Зарим хэвлэлүүд түүнийг нас барсан гэж таамаглахад хүрсэн. Харин хамгийн үнэмшилтэй таамаг нь цар тахлын үед тэрбээр гэр бүлийн хамт өөрсдийгөө тусгаарласан ба олны өмнө дахин гарч ирсэн Кимийн биеийн байдал сайн байгаа нь илт байна гэж Guardian хэвлэл мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг хүлээн авна 2021-06-09

Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпод оролцохгүй 2021-06-09

"Гуанжү" хотод байшин нурж нийтийн тээврийн автобусыг дарсан аймшигт үйл явдал боллоо... 2021-06-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 611 хүн илэрчээ... 2021-06-10

Буудлагын тамирчин Ким Мин Жи бусдыг дэглэсэн асуудлаар 12 жилийн шийтгэл хүлээлээ. 2021-06-10

Киж Жон Ун жингээ хаясан нь эрүүл мэндтэй нь холбоотой юу? 2021-06-10

БНСУ-ын BTS хамтлагийн нэрийн багц хоолыг McDonalds гаргахаар болсон 2021-06-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 556-аар нэмэгдэж нийт 146,859-д хүрэв. 2021-06-11

БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгахаар болсон. 2021-06-11

Чэжү хотод хур тунадас орж багавтар үүлэрхэг учраас Чэжү нисэх онгоцны буудалд 5 нислэг саатаж 30 нислэг хойшлогджээ. 2021-06-11

Ким Жөн Ун жин хассантай холбогдуулан эрүүл мэндийнх нь талаар таамаглал дэвшүүлж эхэлжээ 2021-06-11