БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна

БНСУ-д “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоогоод буй зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Квон Док Чёл ням гарагт мэдэгджээ.

Тодруулбал, одоогоор мөрдөж буй зай барих таван шатлалт журмын оронд шинэчилсэн, дөрвөн шатлалт журмыг мөрдөх бөгөөд түвшин бүрд илүү тодорхой дүрмүүдийг баримтлах ажээ.

Одоогоор орон даяар нэг дор дөрвөн хүн уулзахыг зөвшөөрч байгаа бол шинэ журмын дагуу түвшин бүрд өөр өөр хязгаарлалт тогтооно.

Мөн одоо зай барих журмын хоёрдугаар түвшний хүрээнд энтертайнмент төв, зоогийн газар, кафег 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч байгаа бол шинэчилсэн журмаар 00 цаг хүртэл ажиллах боломжтой болно.

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар 15 012 455 хүн “COVID-19”-ийн вакцины эхний тунг, 4 046 611 хүн хоёр тунг хийлгэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “G7 “дээд хэмжээний уулзалтанд оролцож дуусаад эх орондоо ирлээ. 2021-06-18

БНСУ-ын Согу дүүргээс Хөвсгөлд 20000 ширхэг амны хаалт илгээжээ 2021-06-19

БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан хурал амжилттай болж өндөрлөв. 2021-06-19

БНСУ-ын Бусанд болсон Олон улсын бүжгийн наадамд Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ. 2021-06-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 357 хүн илэрчээ... 2021-06-21

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна 2021-06-21

БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ. 2021-06-21

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал 2021-06-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 395 хүн илэрчээ... 2021-06-22