Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна.

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна.

АНУ яриа хэлэлцээ өрнүүлэх саналдаа БНАСАУ-аас нааштай хариу хүлээн авна хэмээн найдаж байна гэж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчөөр шинээр томилогдсон Сун Ким өнөөдөр мэдэгджээ.

Сун Ким БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ, Японы төлөөлөгчид болох Но Кю Дук, Такэхиро Фүнакоши нартай гурван талт уулзалт хийх үеэрээ ийнхүү хэлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна.

“Бидний зүгээс тавьж буй яриа хэлэлцээ өрнүүлэх, ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хаана ч хамаагүй уулзах саналд маань БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна” гэж Сун Ким хэлжээ.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч таван өдрийн айлчлал хийхээр Сөүл хотноо бямба гарагт хүрэлцэн очжээ. Уг албыг өнгөрсөн сараас хашиж эхэлсэн тэрбээр хилийн чанад дахь анхны айлчлалаа хийж буй нь энэ юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан хурал амжилттай болж өндөрлөв. 2021-06-19

БНСУ-ын Бусанд болсон Олон улсын бүжгийн наадамд Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ. 2021-06-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 357 хүн илэрчээ... 2021-06-21

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна 2021-06-21

БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ. 2021-06-21

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал 2021-06-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 395 хүн илэрчээ... 2021-06-22

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 645 хүн илэрчээ... 2021-06-23

БНСУ-д хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгасан 2021-06-23