Заавал мэдэх ёстой крипто хэллэг

Заавал мэдэх ёстой крипто хэллэг

#Altcoin = Биткойноос бусад бүх зоосийг нийтэд нь нэрлэсэн хэллэг. Мерседес бенз болон бусад машин гэдэг шиг ойлголт. Биткойн болон бусад алткойн гэж хэлдэг.

#Altseason = Altseason гэдэг нь алткойнийн үнэ өндөр өсдөг хэдхэн сарын богино хугацаа юм. Altseason дуусахаас өмнө алткойноо зарах нь чухал. Үнэ өссөнтэйгээ адил хурдан буудаг.

#ATH = All Time High, тухайн зоосны түүхэн хамгийн өндөр үнэ

#ATL = Хамгийн бага үнэ

#Bag = Цүнх (Өөрт байгаа алткойнуудыг хэлнэ)

#Bear/Bearish = Үнэ буурах хөдөлгөөн (Бараг бүх зоосын ханш буух үе)

#Bull/Bullish= Үнэ өсөх хөдөлгөөн (Бараг бүх зоосын ханш өсөх үе)

#Blockchain = Мэдээллийн багцуудын хэлхээ, мэдээллийг хадгалах, хамгаалах хамгийн дэвшилтэт технологи. Блокчейн дээр хадгалсан өгөгдлүүдийг өөрчлөх, нэмж оруулах, эсвэл устгах ямар ч боломжгүй.

#BNB = Бинанс биржийн үндсэн зоос

#Dump = Үнийн илэрхий уналт

#DeFi = Decentralised finance -төвлөрсөн бус санхүү.

#ETH = Этериум, Эрэмбээр 2-рт жагсдаг койн

#ERC20 = Этериумын ETH-ын ухаалаг гэрээ, Энэхүү ERC20 ухаалаг гэрээг ашиглан өөрийн койныг бүтээх боломжтой. Жишээ нь Ардкойн ERC20 ухаалаг гэрээгээр хийгдсэн. Энэ гэрээг ашигласан бүх койн ухаалаг гэрээ ашигласны шимтгэлийг ETH койноор төлдөг. Сүүлийн үед шимтгэлийн үнэ өссөөр байна.

#FA = Fundamental Analysis Суурь шинжилгээ гэдэг нь боломжит (удахгүй зарлагдах эерэг, сөрөг мэдээ, хөгжүүлэлтийн баг, ойрын төлөвлөгөө, юу ч байж болно) үнэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж таамаглах юм. FA хийж болох гол сайтууд: Cointelegraph.com болон Coinmarketcap.com Монгол хэл дээр facebook.com/highbaagii (Ямар нэг койныг судлах хүсэлтэй бол Гүүглээс биш дээрх сайтуудаас эхлэн хайлт хийх хэрэгтэй)

#FOMO = “Хоцрох вий гэсэн айдас” нь анхлан эхлэгчдэд илүүтэй тохиолддог сэтгэл санааны шинж байдал юм. Төлөвлөгөө, дүрэмгүйгээр бусдыг дагаж авснаар өөрийгөө эрсдэлд оруулдаг.

#FUD = Fear Uncertainty & Doubt Айдас, Тодорхойгүй байдал, эргэлзээ гэсэн үгсийн товчлол. Энэ сэтгэл санааны шинж байдлаас болж үнэ буурах үед зарах зэргээр алдагдал хүлээдэг.

#HODL = Hold хадгал гэсэн үгийг hodl гэж алдаатай бичсэнээс болж анх энэ үг тархсан. Зорилтот HOLD: Ямар нэгэн зоосыг жилийн дараа үнэ цэнэ нь хэд дахин өсөх байх гэж таамаглан урт хугацаанд буюу хагас жилээс дээш хугацаанд хадгалахыг HOLD (хадгалах) гэнэ. Аргагүй байдлын HODL: Арилжааны явцад өснө гэсэн таамаглалаар худалдан авсан зоосны ханш ямар нэгэн шалтгаанаар унаад эргээд зарахад алдагдал ихтэй байгаа үед аргагүй эрхэнд ханш өсөхийг хүлээх шаардлага гарна. Зохиомол үнэ хөөрөгдөл (pump) явсан зоосруу орсон ч ашиг хийж амжаагүй бол шууд HODL ангилалд шилжинэ.

#KYC = Know Your Customer, Бодит арилжаачин гэдгээ баталгаажуулахыг хэлнэ. Мөнгө угаалтаас сэргийлэх зорилготой. Ихэвчлэн бичиг баримт шаарддаг.

#Long: Худалдан авах чиглэлтэй арилжаа (зээлэх буюу хөшүүрэгтэй гэдгээрээ онцлог)

#MCAP = Market Capitalization зах зээлийн үнэлгээ, их байх тусам сайн

#Pump: Үнийн илэрхий өсөлт

#Shitcoin = Боломжит үнэ цэнэгүй, хэрэглээгүй зоос

#Short = Худалдах (зарах) чиглэлтэй арилжаа (зээлэх буюу хөшүүрэгтэй гэдгээрээ онцлог)

#Scalping = Богино хугацаанд бага ашиг олохын тулд олон арилжаанд оролцох арилжааны хэлбэр

#Stablecoin = Тогтвортой зоос. Ханшийг нь өөр эх үүсвэртэй “уях” замаар үнийн савалгааг ‘бараг’ нь арилгасан зоосыг хэлнэ. Жишээ: USDT, BUSD, TUSD, USDC

#Swing traders = Нэг өдрөөс хэд хэдэн долоо хоногийн ‘дунд хугацаанд’ ашиг олох арилжааны хэлбэр.

#TA: Technical Analysis, Техник шинжилгээ нь ханшийн график (чарт)-аас ханшийн өмнөх түүхийг судалж, ирээдүйн ханшийг таамаглах юм. Товчоор техник шинжилгээ нь ханшийн одоогийн хөдөлгөөнийг харьцуулж ирээдүйн хөдөлгөөнийг таамагладаг. Хамгийн энгийн өсөх буурах график чартыг хүн бүхэн шууд хараад мэддэг.

#Moon эсвэл To the Moon =Сар руу хөөрөх, ханш өндөр өсөх гэсэн утгатай хэллэг

#Trend өсөх эсвэл буурах чиглэлтэй илэрхий зах зээлийн хөдөлгөөнийг хэлнэ. Жишээ нь Up-trend өсөлттэй байна. Down-trend бууралттай байна.

#Ticker = Зоосны товчилсон нэр. Жишээ Ardcoin-ARDX, Bitcoin-BTC, Ethereum-ETH, Elrond-EGLD

#Resistance Ханш тодорхой чиглэлд хөдөлсний дараа оройнууд болон чиглэл өөрчлөгддөг. Ханш чиглэл өөрчлөгдөхийн өмнөх хамгийн өндөр оройг үүсгэдэг. Түүнийг Resistance Level (Эсэргүүцлийн Төвшин) гэж нэрлэдэг.

#Support Дээрхтэй адилаар чиглэл өөрчлөгдөхийн өмнө хамгийн нам оройг үүсгэхийг Support Level (Дэмжлэгийн Төвшин) гэж нэрлэдэг.

#REKT: Их алдагдал хүлээсэн үе

#Whale = Халим, том дүнтэй арилжаач трейдэр

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.