БНСУ өчигдөр 7-р сарын 1-нээс шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ.

БНСУ өчигдөр 7-р сарын 1-нээс шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ.

Засгийн газраас өчигдөр 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэ журмыг хэвийн хэрэгжүүлэхээр болсон билээ.

Гэвч өдөрт халдвар авсан иргэдийн тоо буурахгүй бол энэхүү журмыг дахин харах болно гэжээ.

Шинээр хэрэгжиж буй Нийгмийн харилцаанд зай барих журамд төвийн бүсүүдийн  хоолны газар, караоке уушийн газар гэх мэт олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл ажиллаж, уулзалт цуглаан 6 хүртэлх хүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Мөн вакцины эхний тундаа харагдсан иргэд гадаа орчинд маскгүй явах боломжтой юм. Гэхдээ гадаа цэцэрлэгт хүрээлэн, ууланд алхах зэрэг хүн багатай газар, хоорондын 2м зайг баримтлан маскаа тайлахыг анхааруулж байгаа аж.

 Корона вирусын вакциндаа бүрэн хамрагдсан гадаад иргэдийг өчигдөр 7-р сарын 1 нээс эхлэн 14 хоногийн тусгаарлалтнаас чөлөөлөхөөр болсон.

Энэ нь 2 тун хийлгэх шаардлагатай вакцины эхний тунгаа хийлгэсэн тохиолдолд энэ журам үйлчлэхгүй бөгөөд 2 тунгаа заавал нэг улсад хийлгэсэн байх шаардлагатай гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн Pfizer, Janssen, Moderna, AZ, Covishield, Sinopharm, Sinovac зэрэг 7 вакциныг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ сарын байдлаар мутант вирусын тархалттай гэгдэх 13 орныг заавал тусгаарлалтанд оруулахаар шийдвэрлэжээ. (Өмнөд Африк, Малави, Ботсвана, Мозамбик, Танзана, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Бразил, Суринам, Парагвай, Чили зэрэг улс юм.)

Солонгос улсад оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тохиолдолд тус улсын иргэдтэй ижил хуваарийн дагуу вакцинд хамрагдах боломжтой. 40-өөс доош насныхан 8 сарын дундуураас вакцинд хамрагдах төлөвтэй байна. 

Даатгалгүй, бүртгэл харьяалалгүй иргэдийн хувьд ойролцоох эрүүл мэндийн төвд очиж гадаад паспортаараа бүртгүүлэн вакцинд хамрагдах боломжтой. Гагцхүү аялалын визтэй иргэд болон 3 сараас доош оршин суух эрхтэй иргэд хамаарахгүй болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.