Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа

Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа

Өмнөд Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбооны 8000 гаруй гишүүд өчигдөр/2021.7.3/ олноороо цугларч болохгүй гэх Ерөнхий сайдын зөвлөмжийг үл хайхран Сөүл хотын төвд жагслаа.

Тэд анх Сөүлийн баруун хэсэг дэх Еүйдо орчимд жагсах төлөвлөгөөтэй байсан боловч цагдаа нараас болж чигээ өөрчилсөн гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Ян Кюн Со “Бид энд ажилчдын амь нас, эрүүл энхийн төлөө цуглараад байна” хэмээн хэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр жагсаал хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Жагсагчид Засгийн газраас ажлын байрны цомхотголыг зогсоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг, мөн хөл хорионоос болж хохирсон ажилчдад дэмжлэг үзүүлэхийг шаардсан аж.

Үйлдвэрчний эвлэлийн орлогч дарга Пак Хи Юн “Өмнөд Солонгос дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын есдүгээрт жагсдаг боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ хамгийн бага нь. Эрх баригчид жижиг бизнесүүд болон ажилчдын цусыг сорж том корпорацуудаа тэжээж байна” хэмээн ярьжээ. Эх сурвалжийн мэдээлснээр удалгүй Пак Хи Юн баривчлагдсан байна.

Энэ долоо хоногт Хөх ордон цар тахлын шинэ тохиолдлын тоо буурахгүй байгаагаас шалтгаалан нийслэл хотод зарим хязгаарлалтыг сулруулах гэж байсан төлөвлөгөөгөө нэг долоо хоногоор хойшлуулсан юм.

E5XUjyTVEAEteP0

E5XLtzDXMAEzsVM

E5XLty-WEAIK-_C

E5XLty-XMAkufCG

E5XUjyTVEAEteP0

E5XLtzDXMAEzsVM

E5XLty-WEAIK-_C

E5XLty-XMAkufCG

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.