Сөүлд өнөөдрөөс гадаа 22:00 цагаас хойш архи согтууруулах ундаа уухыг хоригложээ.

Сөүл хотын захиргаанаас өнөөдөр 5-ны өдөр цэцэрлэгт хүрээлэн, гол мөрөн зэрэг гадаа 22:00 цагаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Хэрэв энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хувь хүн 100,000 вон хүртэл торгох албан байгууллага 3сая хүртэлх воноор торгох юм байна .
Өмнө Засгийн газраас 7 сарын 1-нээс эхлэн шинэ журмыг хэвийн хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэвч сүүлийн 7 хоногт халдварын тоо буурахгүй байгаа болохоор энэхүү журмын түр цуцалжээ. Өнөөдрөөс эхлээд гадаа ч бай дотор ч бай вакцинтай ч бай вакцингүй ч бай бүгд маскаа зүүх шийдвэр гаргажээ.
Коронавирусын халдвар (ковид-19) батлагдсан тохиолдлуудын тоо нэмэгдэх хэрээр хорио цээрийн арга хэмжээг илүү чангатгахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: THE FACT
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.