БНСУ: Эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан армийн генералыг баривчилжээ.

БНСУ: Эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан армийн генералыг баривчилжээ.

Доод тушаалын эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан Өмнөд Солонгосын армийн генералыг баривчилсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Офицеруудтайгаа хамт оройн зоог барих үеэр бригадын генерал хохирогч эмэгтэйн биед халдсан юм байна. Умард Солонгостой дайны байдалд байдаг Өмнөд Солонгосын арми нь хатуу чанга дэг журамтайгаараа алдартай. Мөн насанд хүрсэн эрүүл саруул эр хүн бүр цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.

Гэтэл сүүлийн саруудад тус улсын зэвсэгт хүчинд гарсан бэлгийн хүчирхийллийн хэргүүд ил болж, олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Тавдугаар сард бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэй офицер амиа хорлосноор уг асуудал олны анхаарлын төвд орсон юм.

Хохирогч эмэгтэй хэргийн талаар дээд удирдлагадаа мэдэгдсэн ч хүлээж аваагүйгээр барахгүй нуун дарагдуулахыг оролдож байжээ.

Уг хэргийн дараа Өмнөд Солонгосын агаарын хүчний командлагч албан тушаалаасаа огцорч, батлан хамгаалах яам нь өргөн хүрээнд мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байв. Арми дотор гарсан бэлгийн дарамт, хүчингийн хэргийг илчлэх аян өрнүүлсний үр дүнд өнгөрсөн хугацаанд 20 орчим хэргийн тухай мэдээлэл хүлээн авч, тусгай ажлын хэсэг мөрөөр нь шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж : Yonhap News

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгосыг хөгжингүй орон болсныг НҮБ зарлалаа 2021-07-05

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 746 хүн илэрчээ... 2021-07-06

БНАСАУ-д оршин суудаг Оросын иргэд нутаг буцжээ 2021-07-06

БНСУ : Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэний жолооны үнэмлэхийг түдгэлзүүлэн хилийн хориг тавьж, хувийн мэдээлийг ил болгоно... 2021-07-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1212 хүн илэрчээ... 2021-07-07

БНСУ: Эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан армийн генералыг баривчилжээ. 2021-07-07

БНСУ өнөөдрөөс зээлийн хүүг 4% -иар бууруулжээ 2021-07-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1275 хүн илэрчээ... 2021-07-08

БНСУ-д өчигдөр цар тахлын үед нийгэмд зай барих журамыг дахин долоо хоногоор сунгажээ. 2021-07-08

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхэн аяллын визээр зорчиход нээлттэй боллоо. 2021-07-08

БНСУ-ын алдартай тамирчин Ким Еон Кун, Хуан Сун Вүү нарыг олимпын тугчаар сонгогджээ 2021-07-08