БНСУ өнөөдрөөс зээлийн хүүг 4% -иар бууруулжээ
Өнөөдөр 2021.07.07-ны өдрөөс эхлээд хуулиар заасан хамгийн дээд хэмжээний хүүг 24% байсаныг 20% болгож буурууллаа.
Энэ нь 100,000воноос илүү мөнгө зээлүүлсэн хувь хүн хоорондын зээлэнд ч хамааралтай юм.
Ингэснээр хадгаламжын банк, капитал, картны газрууд өмнө нь хүү ихтэй зээлүүлсэн байсан зээлийн хүүгээ ч бууруулна.
Чадалтай хүмүүс нь банкнаас зээл авч чадах ч банкны зээлийн босгоны шаардлагыг хангахгүй олон хүмүүс өндөр хүүтэй газруудаас мөнгө зээлсэн байдаг байна.
Солонгос улс койны биржүүдийг 9 сарын 24-нөөс эхлэн заавал албан ёсны нэрээрээ данстай байх ёстой болголоо. Ингэснээр замбараагүй олон койны биржүүд цэгцлэгдэх төлөвтэй байна.
Хэрэв койны биржүүдийн дансанд мөнгө угаах зэрэг асуудал гарвал эхний хариуцлагыг банк үүрдэг болгосноор банк баталгаа өгөхгүйгээс олон койны биржүүд хаагдах шинжтэй байна.
Орчуулан эмхтгэсэн :Ж.Нармандах,
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.