Европын аваргын шигшээд Англи, Италийн баг тоглоно.

Европын аваргын шигшээд Англи, Италийн баг тоглоно.

Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Английн баг нэмэлт цагт Данийн багийг 2:1 онооны харьцаагаар хожжээ. “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг 64950 хүн үзсэн байна.

Тоглолтын үндсэн цаг 1:1 онооны харьцаатайгаар өндөрлөсөн юм. Тоглолтын 30 дахь минутанд Данийн шигшээ багийн тоглогч Миккель Дамсгор гоол оруулсан бол 39 дахь минутанд Английн тоглогч Симон Кьер автогоол оруулснаар оноог тэнцүүлсэн юм. Нэмэлт цагт 104 минутанд Харри Кейн багтаа ялалтын оноог авчиржээ. Тийнхүү Харри Кейн тэмцээнд дөрөв дэх удаагаа бусдаасаа ялгарч, дэлхийн болон Европын аваргын үеэр оруулсан гоолын тоогоор Английн шигшээ багийн лидер Хари Линекертэй тэнцжээ.

Англий шигшээ баг анх удаа Европын аваргын шигшээд шалгарч үлдээд байна. Долоодугаар сарын 11-нд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох шийдвэрлэх тоглолтод англичууд Италийн багтай учраа таарна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.