Франц ковидын ДӨРӨВДҮГЭЭР давлагааг даван туулж байна.

Франц ковидын ДӨРӨВДҮГЭЭР давлагааг даван туулж байна.

Франц улс коронавирусний цар тахлын дөрөвдүгээр давлагааг даван туулж байна гэж Засгийн газраас нь мэдээлжээ.

Францад өвчлөлийн тоо хурдацтай нэмэгдсэн байна. Тус улсын Засгийн газрын төлөөлөгч Габриэль Атталь “Бид өмнөхөөсөө илүү хурдтай, илүү өргөн хүрээтэй тархалтыг даван туулж байна” гэж мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдэгдсэнээр ирэх наймдугаар сарын эхнээс бар, ресторан, худалдааны төв, галт тэрэг, хот хоорондын автобус, онгоцууд коронавирусний вакцин хийлгэсэн болон COVID-19-ийн шинжилгээ нь сөрөг гарсан, мөн өвчлөөд эдгэрсэн иргэдэд л үйлчлэх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.