“Samsung” олимпод оролцож буй бүх тамирчинд шинэ загварын гар утас бэлэглэнэ.
Олимпын наадамд оролцогч тамирчдад чөлөөт цагаа өнгөрүүлэх, зохион байгуулагч орны түүх соёлтой танилцах боломж олгодог газар бол “Village Plaza”. Дэлхий дахиныг түгшээгээд буй Ковид-19 цар тахлаас болж тамирчид наадмын хугацаанд тамирчдын тосгон, тэмцээний заал, бэлтгэлийн талбайг л зорих боломжтой энэ үед хамгийн эрэлттэй газрын нэг нь “Village Plaza” болоод байна.
Тамирчид “Village Plaza” -д зочилсноор ОУОХ-ны түнш “Samsung” брэндийн “Galaxy S21 5G” гар утсыг бэлгэнд авах боломжтой аж. “Samsung” компанийн зүгээс олимпын наадамд оролцож буй бүх тамирчинд хамгийн сүүлийн үеийн загварын гар утас бэлэглэдэг уламжлал энэ жил ч давтагдах юм байна.
Түүнчлэн тамирчид “Village Plaza”-д үсчин, маникюр, кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, фитнесс төвөөр үйлчлүүлэхээс гадна сэтгүүлчдэд “Mix zone”-д ярилцлага өгөх боломжтой. Мөн олимпын наадмын Зохион байгуулах хорооны ивээн тэтгэгч “Asics” брэндийн олимпын наадамд зориулан нээсэн дэлгүүр бэлэг дурсгалын зүйлс борлуулдаг.
Сонирхуулахад, тус плазаг Японы бүх хот, мужаас ирүүлсэн модоор барьж босгосон бөгөөд олимпын дараа тухайн аймаг, хот руу нь буцаан илгээхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.