Монголч эрдэмтэн Юү Вон Сү-д “Алтан гадас” одон гардуулав.

Монголч эрдэмтэн Юү Вон Сү-д “Алтан гадас” одон гардуулав.

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, монголч эрдэмтэн Юү Вон Сү-д төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах арга хэмжээ 9 дүгээр сарын 28-ны өдөр ЭСЯ-нд болов. Уг ёслолд БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга хатагтай Пак Сү Хёон, эрдэм шинжилгээний асуудал хариуцсан захирал хатагтай Ли Сон А, нийгэмлэгийн гишүүн эрдэмтэн Ли Пён Рэ болон ЭСЯ-ны зарим дипломат ажилтнууд оролцов. Суугаа орны хорио цээрийн журмын дагуу арга хэмжээ цомхон хүрээнд зохион байгуулагдав.
  
Юү Вон Сү нь монгол судлаачаар ажиллаж буй ахмад эрдэмтдийн нэг бөгөөд монголын эртний болон орчин үеийн уран зохиолын бүтээлүүдийг солонгос хэлнээ орчуулж уншигчдын хүртээл болгосны зэрэгцээ монгол хэл, соёл, нүүдлийн соёлын талаар эрдэм шинжилгээний олон бүтээл бичсэн. Тэрбээр “Монголын нууц товчоо”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман, Гэсэр,  Жангар туулийг солонгос хэлнээ орчуулан хэвлүүлж Солонгосын монгол судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. 
Төрийн одонгоор шагнагдсан монголч эрдэмтэн Юү Вон Сү Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.