Камбож улс 12 -17 насныхныг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна.
Камбож улсын нийслэл Пномпень болон хил залгаа 3 мужид хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулах хөтөлбөр ням гарагаас эхэлжээ хэрэгжиж эхлээд байна.
Коронавирусний эсрэг вакциныг хийлгэхээр дараалан зогсож буй олон зуун хүүхдийн ихэнх нь эцэг, эхийгээ дагуулан иржээ. Камбожийн засгийн газар энэ оны 11 дүгээр сар гэхэд 12-17 насны нийт 2 сая хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулалтад хамруулсан байх зорилтыг тавиад байгаа юм.
Тус улсын ерөнхий сайд Хан Сен хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг эцэг, эхчүүдэд уриалжээ. Тэрээр вакцин нь "Ковид-19"-ийн халдвараас хамгаалах, халдвар болон эндэгдлийг бууруулах цорын ганц арга гэдгийг хэлсэн юм. Хүүхэд, багачуудыг вакцинжуулалтад бүрэн хамруулсны дараа сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх юм.
Зүүн Өмнөд Азийн бусад орны адилаар Камбож улсад халдвар улам хүрээгээ тэлж байна. Тус улсын эрүүл мэндийн сайд бямба гарагт Камбожид шинэ коронавирусний 600 гаруй халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэн бол энэ өдөр 22 хүн нас барсан гэдгийг дуулгажээ. Камбожид нийтдээ 77 мянга гаруй хүн "Ковид-19"-ээр өвчилж, 1300 гаруй хүн энэ вирусээр энджээ.
Тус улсад вакцинжуулалт өнгөрсөн 2 дугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Камбожийн нийт хүн амын 50 орчим хувь нь эхний тунгаа тариулжээ. Тус улсын хувийн компаниуд ч вакцин импортлох боломж энэ долоо хоногоос нээгдэж байгааг эрх баригчид дуулгажээ. Тус улсын засгийн газар нийт 17 сая иргэнийхээ 12 саяыг дархлаажуулалтад хамруулах зорилтыг тавиад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.