“Twitter” компани олон улсын мэдээллийн томоохон агентлагуудтай хамтран ажиллахаар болов

“Twitter” компани олон улсын мэдээллийн томоохон агентлагуудтай хамтран ажиллахаар болов

“Twitter” компани нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийг илрүүлэхийн тулд олон улсын мэдээллийн томоохон агентлагууд болох “Reuters”, “Associated Press”-тэй хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ.

Тодруулбал, эдгээр агентлаг нь “Twitter” нийгмийн сүлжээнд голчлон жиргэж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд туслалцаа үзүүлэх юм.

Ингэснээр буруу ташаа мэдээллийн тархалтыг бууруулна хэмээн “Twitter” компани найдаж байна. Мөн тус компани платформ дахь худал мэдээллийг устгахыг хүссэн шаардлагаа шинэчилжээ.

“Twitter”-ийн мэдээлснээр, аливаа баримтаас үүдэн маргаан үүссэн үед бодитой, үнэн зөв мэдээллийг хурдтай олгох боломжийг энэхүү түншлэл бүрдүүлэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Марселл Жейкобс Токио-2020 олимпын 100 метрийн гүйлтийн аварга болжээ. 2021-08-02

Олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 281 болсон 2021-08-02

БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна 2021-08-03

Япон, ОХУ найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов 2021-08-03

Камбож улс 12 -17 насныхныг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна. 2021-08-03

“Twitter” компани олон улсын мэдээллийн томоохон агентлагуудтай хамтран ажиллахаар болов 2021-08-03

Турк улс даяар нийтдээ 33 мужид их бага хэмжээний түймэр гарсан 2021-08-03

Якутад дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани тусгай тээврийн хэрэгслүүдийг илгээжээ. 2021-08-04

Олимпын наадмын үеэр коронавирусний халдвар голомтлон тархсан тохиолдол бүртгэгдэв 2021-08-05

ДЭМБ вакцины гурав дахь тунг тарихаа хойшлуулахыг уриалжээ 2021-08-05

Японы нийслэл Токио хотод агаарын температур цельсийн 34.5 хэмд хүрч халжээ. 2021-08-05