Филиппин улс Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглов

Филиппин улс Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглов

Орон даяар “Дельта” хувилбарын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглох шийдвэрээ энэ сарын 31 хүртэл сунгалаа гэж Филиппиний Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке өнөөдөр мэдэгджээ.

Филиппинд “Дельта” хувилбарын анхны тохиолдол илэрснээс хойш уг хувилбараар халдварласан тохиолдлын тоо 627-д хүрч, 11 хүн нас барсан байна.

Тус улс нь "Дельта" хувилбар анх илэрсэн Энэтхэгээс гадна Малайз, Тайланд, Индонез, Пакистан, Балба, Бангладеш, Шри-Ланка, Оман, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын аялагчдыг хилээрээ нэвтрэхийг хоригложээ.

Хэдийгээр энэхүү хориг нь хилийн чанадад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж буй филиппинчүүдэд хамаарахгүй боловч тухайн иргэд 14 хоног тусгаарлагдах шаардлагатай байна. 

Филиппинд хурдан халдварладаг "Дельта” хувилбарын тархалтаас үүдэн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг нийслэл Манила хот тэргүүтэй бусад бүс нутагт дахин хатуу хөл хорио тогтооход хүргээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавирусний халдварын 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 29539 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятад улсад цахим худалдаа тэргүүтэй бизнесийн шинэ хэлбэрүүд амжилттай хөгжиж байна 2021-08-13

Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ. 2021-08-13

“Талибан” томоохон хотуудыг эзэлжээ 2021-08-13

Шинэ Зеланд ирэх оноос хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна 2021-08-13

 Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдав 2021-08-13

Филиппин улс Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглов 2021-08-13

Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яам Афганистаныг нэн даруй орхихыг америкчуудад уриалжээ 2021-08-13

Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2021-08-14

“Талибан” Кабулыг тусгаарлахыг зорьж буйг анхааруулжээ. 2021-08-14

Японы тамирчин хотын даргад хазуулсан Олимпын алтан медалиа солиулахаар болжээ 2021-08-14

АНУ дархлаа сул иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахаар боллоо 2021-08-14