Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ.

Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ.

 Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени “Токио-2020” зуны Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ автомашин, байшин бэлэглэнэ гэдгээ мэдэгджээ.

Й.Мусевени Олимпын наадмаас медаль хүртэн эх орондоо эргэн ирсэн тамирчидтай уулзаж, шагнал гардуулсан талаар “Daily Monitor” сонинд мэдээлсэн байна. 

Тодруулбал, Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчид сар бүр таван сая Уганда шиллинг буюу 1420 ам.долларын цалин, автомашин авахаас гадна гэр бүлд нь зориулан байшин барих ажээ.

Харин мөнгөн медаль хүртсэн тамирчдад сар бүр гурван сая Уганда шиллинг буюу 852 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчдад нэг сая Уганда шиллинг буюу 284 ам.доллар тус тус олгохоор болжээ.

Уганда улсын тамирчид Токиогийн Олимпоос хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тухайлбал, гүйлтийн тамирчин Жошуа Чептегей эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд түрүүлснээр алтан медаль, 10 мянган метрийн гүйлтийн төрлөөс мөнгөн медаль хүртжээ.

Угандагийн хоёр дахь алтан медалийг Перут Чемутай эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлснээр эх орондоо авчирсан байна. Харин Жейкоб Киплимо эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ Бээжингийн есөн хороололд тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцаллаа 2021-08-12

Японы баруун өмнөд нутгаар хөрсний нуралт үүсэж болзошгүйг анхааруулжээ 2021-08-12

Нигери “Twitter”-т тавьсан хоригоо цуцална 2021-08-12

Италид Европын хамгийн өндөр хэм бүртгэгдсэн байж магадгүй байна. 2021-08-12

Хятад улсад цахим худалдаа тэргүүтэй бизнесийн шинэ хэлбэрүүд амжилттай хөгжиж байна 2021-08-13

Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ. 2021-08-13

“Талибан” томоохон хотуудыг эзэлжээ 2021-08-13

Шинэ Зеланд ирэх оноос хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна 2021-08-13

 Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдав 2021-08-13

Филиппин улс Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглов 2021-08-13

Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яам Афганистаныг нэн даруй орхихыг америкчуудад уриалжээ 2021-08-13