НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистаны асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистаны асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистан дахь нөхцөл байдлын талаар даваа гаргийн өглөө хуралдана гэж тус байгууллагад ойр эх сурвалж “TASS” агентлагт мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Аюулгүйн Зөвлөл наймдугаар сарын 16-ны өглөө Афганистаны асуудлаар хуралдана. Аюулгүйн Зөвлөлийн өглөөний хуралдаан ихэвчлэн орон нутгийн цагаар 10 цагт эхэлдэг байна.

“Al Arabiya” телевизийн мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны нийслэл Кабул хот руу ням гарагт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр нэвтэрч, Засгийн газрын байрнуудыг хяналтдаа оруулжээ. Үүний зэрэгцээ Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улс орноо орхин явсан байна. “Талибан” нийслэлийг ойрын хэдэн цагт бүрэн хяналтдаа оруулна гэдгээ мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.