Туркэд осолдсон онгоцны нисгэгчдийг ОХУ-ын ерөнхийлөгч эр зоригийн одонгоор нэхэн шагнав.

Туркэд осолдсон онгоцны нисгэгчдийг ОХУ-ын ерөнхийлөгч эр зоригийн одонгоор нэхэн шагнав.

Турк улсын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахад оролцож байсан ОХУ-ын Бериев Бе-200 нисэх онгоц Бямба гарагт осолдож, экипажийн гишүүд, зорчигчид нийт найман хүн амь үрэгдсэн билээ.

Экипажийн гишүүн таван хүнээс бусад нь гал гарсан газрыг зааж явсан Туркийн онцгой байдлын албаныхан байжээ. Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нисгэгчдэд Эр Зоригийн одонг нэхэн шагнасан байна.

Амиа алдсан дэслэгч хурандаа Владислав Беркутов, дэслэгч хурандаа Вадим Карасев, хурандаа Евгений Кузнецов, ахлах дэслэгч Николай Омелченко, ахлах түрүүч Юрий Чубаров нар уг шагналыг хүртжээ. Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, Туркийн ерөнхийлөг ч Рэжэп Тайип Эрдоганд эмгэнэлийн цахилгаан илгээсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.