Ливийн эрэг орчмоос 120 цагаач иргэнийг аварчээ.

Ливийн эрэг орчмоос 120 цагаач иргэнийг аварчээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ 120 хууль бус цагаач иргэнийг аварч, Ливи рүү буцаасан талаараа ням гарагт мэдэгджээ.

"Өнөө өглөө Ливийн эргийн хамгаалалтын албаныхан эрэгт буулгах хоёр ажиллагаагаар 120 орчим хүнийг аварлаа" гэж тус байгууллага “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Үүнд, "Цагаач иргэдийг Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын аврах ажиллагааны хорооноос /IRC/ хүмүүнлэгийн яаралтай тусламжаар хангасан Триполи хот дахь тэнгисийн цэргийн бааз руу илгээсэн" хэмээн бичжээ.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, энэ он гарсаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан 20 гаруй мянган хууль бус цагаач иргэнийг аварсан байна. Түүнчлэн Ливийн эргээс Газар дундын тэнгисийн чиглэлд олон зуун хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.