БНСУ, АНУ жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүллээ.

БНСУ, АНУ жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүллээ.

 БНАСАУ-ын аюулгүй байдалтай холбоотой заналхийлсэн мэдэгдэл, хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан БНСУ, АНУ жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүллээ.

Хойгт болох есөн өдрийн сургуулилалтаар хээрийн бэлтгэл хийхгүй бөгөөд компьютерийн симуляцид голчлон тулгуурлана гэж БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлжээ.

Энэхүү сургууль бусад сургуулилалтын нэгэн адил батлан хамгаалах шинж чанартай гэдгийг уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Мөн “COVID-19” халдварын нөхцөл байдлыг харгалзан оролцох цэргүүдийн тоог өнгөрсөн гуравдугаар сард явуулсан хамтарсан сургуулийнхаас цомхон хүрээнд байлгах ажээ.

Пёньяны хувьд яриа хэлэлцээ, энх тайвны төлөөх хүчин чармайлтыг нь үл харгалзан дайны сургуулилалтаа үргэлжлүүлж байна гэж хоёр орныг буруутгасан юм. Түүнчлэн БНСУ-тай өдөр тутам холбоо тогтоодог харилцаа холбооны шугамаа дахин хаах гэх мэт ноцтой үр дагаврууд үүснэ гэдгийг анхааруулаад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1990 хүн илэрчээ... 2021-08-13

“Samsung”-ийн өв залгамжлагчийг үндэсний эрх ашгийн үүднээс суллав 2021-08-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1930 хүн илэрчээ... 2021-08-14

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна 2021-08-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1556 хүн илэрчээ... 2021-08-16

БНСУ, АНУ жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүллээ. 2021-08-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1373 хүн илэрчээ... 2021-08-17

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 1-нд эхлэхээр боллоо. 2021-08-17

БНСУ-ын засгийн газар үндэсний баатрынхаа шарилыг Казахстанаас шилжүүлж авлаа 2021-08-17

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1805 хүн илэрчээ... 2021-08-18

БНСУ-ын “EXO” хөвгүүдийн хамтлагийн Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилжээ. 2021-08-18