БНСУ-ын “EXO” хөвгүүдийн хамтлагийн Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилжээ.
БНСУ-ын “EXO” хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, Хятад-Канад гаралтай дуучин, поп од Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилжээ.
Бээжин хотын Чаоян дүүргийн прокурорын газар Ви И Фаныг /дуучны хятад нэр/ баривчилсан талаар даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн боловч түүнд холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тодруулбал, өдгөө 30 настай түүнийг насанд хүрээгүй охидыг уруу татаж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасны дараа хүчингийн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг Бээжингийн цагдаагийн газраас долоодугаар сарын 31-нд мэдэгдээд байжээ.
Хятадын хуулийн дагуу, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт байгаа тохиолдолд баривчлахыг зөвшөөрдөг бөгөөд сэжигтэнд хорих ял оноох магадлалтай байдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.