БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 1-нд эхлэхээр боллоо.
2021 оны 6 дугаар сарын 29, 30-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх болсон тул хуваарийг 8 дугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, monkor.net вэб сайтад мэдээлэх бөгөөд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг нягтлан шалгаж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг үүгээр мэдэгдье.
Шалгалтыг нөхөж өгөх боломжгүйг анхааруулж байна.
Утас: 77121285
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.