Б.Отгон: С.Баярцогт суллагдлаа гэв үү?

Б.Отгон: С.Баярцогт суллагдлаа гэв үү?

АВЛИГАЛ ,АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДАХААР БОЛЛОО!!!

У.Хүрэлсүхийн С.Эрдэнэд барьсан БЭЛЭГ буюу Авлигын хэрэгт “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА” үйлчлэх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр сонгуулийн нөгөөдөр гаргууллаа

Авлигалын хэргээр ял эдэлж буй С.Баяр, С.Баярцогт... нарын араас олон улс төрчид шалгагдсан ч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн. Олон нийт эсэргүүцснээр УИХ-аас 2020.01.10-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Авлигалын хэрэгт ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА үйлчлэхгүй байх” утгатай заалт орсон. Ингэснээр 2017.07.01-2020.01.01-ны хооронд “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА “-аар хаагдсан авлигалын хэргүүдийг сэргээн шалгах болсон. Жишээ нь: “Оймсчин “ Ш.Баярсайханы хэрэг. Гэвч авлигачдын өмгөөлөгчид Эрүүгийн хуульд орсон дээрхи өөрчлөлтийг эсэргүүцэж Цэцэд хандаж маргаан үүсгэжээ. Цэц 2020.12,25- ны дунд суудлын хуралдаанаараа “үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлт гаргасныг УИХ 2021.01.08-ны өдөр хэлэлцээд “үндсэн хууль зөрчөөгүй” гэж тогтоол гаргажээ

Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн нөгөөдөр буюу 2021.06.11-ны өдөр Үндсэн хуулийн цэц Дээд суудлын хуралдаанаараа хэлэлцээд УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд уг хуулийг хүчингүй болгожээ. Ингэснээр 2016 оноос өмнө үйлдэгдсэн авлигал,албан тушаалын хэргүүд бүгд “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдлээ. Шоронд ял эдэлж буй С.Баяр, С.Баярцогт, “Жаст”-ын Батхүү, 60 тэрбумын Сандуйгаас өгсүүлээд бүх цагаан захтнуудын авлигалын хэрэг хаагдна.Цэц яагаад сонгуулийн маргааш хуралдаж дээрхи шийдвэрийг гаргав? Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сан болон хугацаа нь дууссан Элеватор төрд шахсан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Цэцийн энэ шийдвэрээр С.Эрдэнэд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хаагдна. Үүнийг “У.Хүрэлсүхийн С.Эрдэнэд барьсан бэлэг” гэж би хардаж байна. Магадгүй тохироо биз.Үндсэн хуулийн цэцийн дээр МАН суусныг ард түмэн мэддэг болсон.

Хамгийн хорлонтой нь өнөөдөр шалгагдаж буй бүх авлигалын хэрэг хэрэгсэхгүй болно. Гадаадад оргон зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг та эх орондоо тавтай морил. Таны 2015 онд Дубайн гэрээг зурахдаа үйлдсэн албан тушаалын хэрэг одоо хэрэгсэхгүй боллоо. Эрүүгийн хуулиар гэмт хэргийн Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил шүү дээ

ЖДҮчид,Концессчид,60 тэрбумын хэрэг бүгд хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдна.

Одоо тэгээд хэн дуртай нь юу дуртайгаа хийж дээ!!!

Сэтгүүлч Б.Отгон 2021.06.16

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Отгонбаатар: Зээлтэй иргэд аж ахуйн нэгж, ажил хийж амьдарч бгаа иргэд сүйрч байна. 2021-06-25

Сүхбаатар: Би ямар ЭХ ОРОНД амьдраад байнаа 2021-06-25

Б.ЖАГАР: ДӨНГӨЖ САЯ ШАТАХУУНЫ ҮНЭ 1800 ТӨГРӨГ БОЛЛОО. 2021-07-02

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хатуу үг дайлаа. 2021-07-05

Б.Жаргалсайхан: Үзэл бодлоо илэрхийлж уриалга гаргав. 2021-07-05

Б.Отгон: С.Баярцогт суллагдлаа гэв үү? 2021-08-20

Коронавирусийн халдвар эрчимжсэний улмаас Вьетнамын хамгийн том хотын оршин суугчдыг гэр гэрт нь хорихоор боллоо, 2021-08-21

Л.Гүндалай: Койн дотооддоо хийлгэдэг МОНГОЛ шиг тэнэг улс дэлхийд байхгүй... 2021-09-02

С.Жавхлан уран бүтээлээ үргэлжлүүлнэ 2021-09-03

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Зөрчил гаргасан миний буруу уучлаарай 2021-09-12

Япон дахь монгол эмэгтэйчүүд Монголын баг тамирчдыг дэмжих аян зохион байгууллаа 2021-09-13