С.Жавхлан уран бүтээлээ үргэлжлүүлнэ
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нөхөн сонгууль болох гэж байна. Үүнд намайг нэр дэвших гэж байна, дэвшихгүй байна гэдэг мэдээлэл явсан. Үүнийг их гайхаж хүлээж авсан. Ямар нэгэн байдлаар С.Жавхлан дэвших, сонгогдох санаа бодол байгаагүй" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Түүнчлэн "Надад маш их хүсэлт ирж байна. Хамаг Монгол төслөө хэрэгжүүлж 2012 оноос хойш зүтгэсэн байдаг. Соёлын биет, биет бус өв, өв соёлыг хамгаалах, мартагдсан зүйлээ сэргээж өвлүүлэх зорилгоор С.Жавхлан явдаг. АН маань маш их хэрүүл уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй, зөв шийдвэр гардаггүй. Тиймээс өнөөдөр АН-аас гарч байна. Үүнийг албан ёсоор зарлаж байна. Цаашид уран бүтээлээ үргэлжлүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.