Шинэ Зеландад хөл хориог баасан гараг хүртэл сунгалаа

Шинэ Зеландад хөл хориог баасан гараг хүртэл сунгалаа

Шинэ Зеландын Ауклэнд хотод коронавирусний дельта хувилбар бүртгэгдсэний дараа тус улсын Засгийн газар улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Засгийн газар нь хөл хориог баасан гараг хүртэл сунгасан байна.

Шинэ Зеландад өнгөрсөн долоо хоногт коронавирусний дельта хувилбарын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш өчигдөр халдварт тохиолдол 35 болж нэмэгджээ. Дельта хувилбарын тархалт "Ковид-19" цар тахлын эсрэг Засгийн газрын бодлогыг үр дүнгүй болгох эрсдэл бий боллоо гэж Засгийн газрын сайд нь мэдэгджээ.

Одоогийн байдлаар халдварт тохиолдлын тоо 105 болсон байна. Ауклэнд хотын долоон сургуулийн сурагчдаас халдвар илэрсэн бол нийслэлд нь зургаан шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинэ Зеланд улс цар тахлын халдварын тархалтыг эрт үе дээр нь хяналтдаа оруулж, хатуу хөл хорио тогтоох бодлого барьж ирсэн.

Тус улсад "Кови-19" цар тахлын халдвар анх илэрснээс хойш нийт халдварын 3016 тохиолдол, нас барсан 26 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 960 гаруй мянган хүн коронавирусний хоёр тун вакцинд, 1.7 сая хүн нэг тун вакцинд хамрагдсан байна.

Энэ нь тус улсын 5 сая гаруй хүний дөнгөж нэг хувь нь. Иймд зарим иргэд нь улсынхаа вакцинжуулалтын бодлогод шүүмжлэлтэй хандаж байна. Шинэ Зеланд нь дэлхийн хамгийн сайн эдийн засагтай орнууд дундаа вакцинд хамрагдсан хүнийхээ тоогоор хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм байна. Тус улс хүн амаа вакцинд хамруулж дуусах хүртэл буюу энэ он дуустал хилээ нээхгүй гэдгээ энэ сарын эхээр зарласан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.