Шведийн Ерөнхий сайд 11 дүгээр сард огцрохоо мэдэгджээ
Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен намын даргын үүрэгт ажил болоод Ерөнхий сайдын албан тушаалаа ирэх 11 дүгээр сард хүлээлгэн өгнө гэдгээ ням гарагт мэдэгджээ.
Ерөнхий сайд, Социал Демократ намын дарга тэрбээр жил бүрийн зун тавьдаг илтгэлийнхээ үеэр энэхүү гэнэтийн мэдэгдлийг хийсэн байна.
"Би арван жилийн турш намын даргаар, долоон жил Ерөнхий сайдаар ажиллалаа. Гэвч бүх зүйлд төгсгөл гэж бий. Миний бие дараагийн Ерөнхий сайдад хамгийн сайн нөхцөл бололцоог дамжуулан өгөхийг хүсэж байна" гэж С.Лёвен мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр ийнхүү мэдэгдсэнийхээ дараа Шведийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа, дараагийн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа эхэлтэл үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлээд, албан тушаалаасаа буух шийдвэрийг энэ зун гаргасан гэдгээ онцлон хэлсэн байна.
Мөн өөрийн гаргасан шийдвэрээ 2022 оны есдүгээр сард болох сонгуульд намдаа илүү боломж олгохыг хүсэж байгаатайгаа холбон тайлбарлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.