Талибуудын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Панжшерт очжээ

Талибуудын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Панжшерт очжээ

Талибуудын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр мягмар гарагт Панжшер мужид очсон талаар "Талибан" хөдөлгөөн дэх эх сурвалж РИА Новости агентлагт мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын төлөөлөгчид уг хөдөлгөөнийг эсэргүүцэгчдийн удидардигч Ахмад Масудтай хэлэлцээ хийхээр Панжшер мужыг зорьжээ. Ахмад Масуд нь 20 жилийн өмнө террористуудын гарт амь үрэгдсэн, талибуудын эсрэг “Умард эвсэл”-ийн удирдагч Ахмад Шах Масудын хүү юм.  

Талибуудын төлөөлөгчид Панжшерт мягмар гаргийн өглөө ирсэн. Хэлэлцээний дараа Панжшер тулалдалгүйгээр бууж өгөх төлөвтэй байна" гэж эх сурвалж хэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.