В.Путин: ОХУ Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй

В.Путин: ОХУ Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй

ОХУ Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд Зэвсэгт хүчнээ "бүх нийтийн эсрэг мөргөлдөөнд" оролцуулахгүй гэж ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

Тэрбээр ийм мэдэгдлийг “Нэгдмэл Орос” намын их хуралд үг хэлэхдээ хийсэн байна.

Одоо Афганистанд хүнд хэцүү, түгшүүртэй байдал үүсээд байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ.  

Тэрбээр мөн Оросын тал Афганистаны байдлыг анхааралтай ажиглаж, ХАБГБ дахь холбоотнуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж байна гэж нэмж хэлсэн байна.

“Мэдээж хэрэг бид Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй, тэр тусмаа Зэвсэгт хүчнээ бүх хүний эсрэг мөргөлдөөнд оролцуулахгүй. Тэнд миний бодлоор яг ийм зүйл болж байна” гэж В.Путин мэдэгджээ. 

Өмнө нь тэрбээр дүрвэгсдийн дүрд хувирсан Афганистаны дайчдыг тус улсад нэвтрүүлэхгүй байхыг уриалсан юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.