Токиогийн Паралимпын анхны алтан медалийг Австралийн тамирчин хүртлээ

Токиогийн Паралимпын анхны алтан медалийг Австралийн тамирчин хүртлээ

Австралийн дугуйчин Пейж Греко өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн дугуйн “C1-3” төрлийн 3000 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр “Токио-2020” Паралимпын наадмын анхны алтан медалийг хүртлээ.

П.Греко Шизүока мужийн Изү хотод болсон уралдааны 3000 метрийн зайг 3 минут 50.815 секундийн хугацаанд туулан барианд орсон байна.

Ингэснээр “C3” ангилалд хэдхэн цагийн өмнө өөрийнхөө тогтоогоод байсан 3:52.283 минутын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Харин уг төрөлд Хятадын дугуйчин Ван Сяомэй 3:54.975 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Дениз Шиндлер 3:55.120 минутад удаалж, хүрэл медалийн эзэн болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.