Байгалийн хийн үнэ түүхэнд анх удаа мянган шоо метр нь 600 ам.доллар давлаа.
Европын фьючерс зах зээл дээр байгалийн хийн үнэ түүхэнд анх удаа мянган шоо метр нь 600 ам.доллар давлаа.
Даваа гаргийн арилжааны мэдээллээс үзвэл, 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 600.6 ам.доллар болж өсжээ. Фьючерс хэлцлийн үнэ өдрийн туршид хэлбэлзэж, 588 ам.доллар болж унасан байна.
Спот зах зээл дээр ч мөн хийн үнэ өссөн байна. Европын хамгийн эрэлттэй төв болох Нидерландын байгалийн хийн арилжааны TTF бирж дээр мягмар гарагт нийлүүлэх “өдрийн өмнөх” гэрээний үнэ 580 ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт рүү дөхжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Европын баруун хойд хэсэгт агуулахуудын нөөц багассан, "Умардын урсгал-2" хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах эсэх нь тодорхой бус байгаа зэрэг хүчин зүйлүүд байгалийн хийн үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.