Хар тугалганы нэгдлүүд агуулсан этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ болилоо

Хар тугалганы нэгдлүүд агуулсан этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ болилоо

Хар тугалганы нэгдлүүд агуулсан этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ болилоо гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн UNEP гүйцэтгэх захирал Ингер Андерсен мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, этилжүүлсэн бензиныг хэрэглээнээс хассан хамгийн сүүлчийн улс нь Алжир болсон байна.  

“Этилжүүлсэн бензинийг хориглох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хүний ​​эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал алхам боллоо" гэж Андерсен цохон тэмдэглэжээ.

Октаны тооны нэмэгдүүлэхийн тулд детонацын эсрэг хольцтой /тетраэтилсвинец (ТЭС)/ бензинийг этилжүүлсэн бинзен гэдэг. Хорт хавдар үүсгэгч энэ бодисыг 1920-иод оноос АНУ-д их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.

Мэргэжилтнүүд этилжүүлсэн бензинээр ажилладаг автомашин 100 км тутамд агаар мандалд 3-4 грамм хар тугалга ялгаруулдаг болохыг тогтоож, энэ төрлийн түлш нь хүний ​​бие, байгаль орчинд аюултай болохыг анхааруулсан байна.

Гэсэн хэдий ч 1970 -аад он хүртэл дэлхий даяар бараг бүх бензин ийм хольцтой байв. Харин олон орны эрх баригчид энэ төрлийн бензинийг хориглож эхэлснээр өнгөрсөн зууны эцэс гэхэд байдал эрс өөрчлөгдсөн байна.

Кенийн нийслэл Найроби хотод төвтэй UNEP-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дэлхий даяар этилжүүлсэн бензинээс татгалзсанаар жилд 1.2 сая гаруй хүн цагаасаа эрт нас барахаас урьдчилан сэргийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Туркт дотоодод гарган авсан вакцины туршилтын гуравдугаар үе шат эхэлжээ 2021-08-26

“Ида” хар салхины улмаас Миссисипи мөрний урсгалын чиглэл өөрчлөгдсөн 2021-08-30

Афганистаны хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой аюул учраад байна 2021-08-31

Японы 50 настай Кэйко Сүгиүра түрүүлснээр алтан медаль хүртсэн 2021-08-31

Байгалийн хийн үнэ түүхэнд анх удаа мянган шоо метр нь 600 ам.доллар давлаа. 2021-08-31

Хар тугалганы нэгдлүүд агуулсан этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ болилоо 2021-08-31

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ. 2021-09-02

ДЭМБ: Колумби улсад анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбарыг ажиглан судалж байна 2021-09-02

Японд коронавирусний шинэ хувилбар “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд илэрчээ. 2021-09-02

Суга Ёшихидэ, Жон Керри нар дэлхийхүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. 2021-09-02

Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ 2021-09-02