“Ида” хар салхины улмаас Миссисипи мөрний урсгалын чиглэл өөрчлөгдсөн

“Ида” хар салхины улмаас Миссисипи мөрний урсгалын чиглэл өөрчлөгдсөн

Луизиана муж улсыг ням гарагт дайрсан “Ида” хар салхины улмаас Миссисипи мөрний урсгалын чиглэл өөрчлөгдсөн талаар АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.  

Луизиана муж улсын эргийг АНУ-ын Зүүн эргийн цагаар үдээс хойш дөрөвдүгээр зэрэглэлийн хар шуурга дайрсан байна. Хар салхины улмаас их хэмжээний далайн ус Миссисипи мөрөн рүү хаягдаж, усны түвшин нь 2.1 метрээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Хүчтэй салхины улмаас муж улсын зүүн өмнөд хэсгээр урсдаг хэсэгт урсгалын чиглэл өөрчлөгдсөн бөгөөд энэ нь үерийн аюулд хүргэж болзошгүй байгаа аж.

Геологийн албаны төлөөлөгч Скотт Перьений хэлснээр, муж улсын хамгийн том хот болох Шинэ Орлеаны хажуугаар урсах Миссисипи мөрөн эсрэг чиглэлд 1.5 м/сек хурдтай урсаж байжээ. "“Катрина" хар салхины үеэр ийм зүйл болж байсныг санаж байна, гэхдээ энэ бол туйлын ер бусын үзэгдэл юм" гэж тэрбээр хэлсэн байна.

Америкийн телевизүүдийн мэдээлж буйгаар, хүчтэй салхинд мод үндсээрээ булгарч, байшингийн дээвэр хууларч, цахилгааны шугам унажээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Луизиана муж улсад 450 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Цахилгааны шугамыг сэргээн засварлах ажил хэдэн долоо хоногоор үргэлжилж болзошгүй гэж муж улсын цахилгаан эрчим хүчний оператор компаниас мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.