БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн

 БНСУ-д коронавирусний илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тохиолдлын тоо олноор нэмэгдэж буйтай холбоотойгоор өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо дахин 2000 давжээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрснээс 1992 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 253 445-д хүрсэн байна.

Энэ нь өмнөх өдрүүдийнхтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт болсон бөгөөд даваа гарагт 1487, мягмар гарагт 1372 хүнээс халдвар илэрсэн юм. Ийнхүү өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн 57 хоног дараалан 1000 даваад байна.

“COVID-19” халдварын тохиолдлын тоо амралтын өдрүүдээр буурдаг бол долоо хоногийн дундуур шинжилгээ өгөх хүмүүсийн тоо нэмэгддэгтэй зэрэгцэн өсөж, 2000-д хүрэх болжээ. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн халдвараар нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 2292-т хүрчээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, наймдугаар сарын 22-28-нд “COVID-19”-ийн хувилбаруудаар халдварласан 3455 тохиолдол илэрсний 99.2 хувь нь “Дельта” хувилбарар халдварласан байна.

Үүнээс гадна БНСУ “Лямбда” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс есдүгээр сарын 10-наас эхлэн Перу, Чили улсаас ирэх иргэдэд тавих хязгаарлалтуудыг чангатгаж, тусгаарлах байранд долоо хоног тусгаарлагдах шаардлага тавихаар төлөвлөж байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ сарын 18-22-нд болох баярыг угтан халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт хязгаарлалтуудыг энэ долоо хоногт танилцуулах төлөвтэй байна. Энэхүү баярын үеэр олон сая иргэн гэр бүл, хамаатан садантайгаа уулзахаар орон даяар аялдаг юм.

БНСУ-д өнөөдрийн байдлаар 29.27 сая хүн буюу хүн амын 57 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 15.74 сая хүн /30.7 хувь/ вакцинд бүрэн хамрагджээ. Тус улс нь ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинаар дархлаажуулж, нийтийн дархлаа тогтоох зорилт тавиад байгаа билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ плутони үйлдвэрлэх реактор дахин ажиллуулж эхэлсэн байж магадгүй 2021-08-30

БНСУ-ын төлөөлөгч Но Гю Док Вашингтонд хүрэлцэн очжээ. 2021-08-30

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 15 дэх жилдээ хэрэгжүүлж байна. 2021-08-30

БНСУ-д “ковид-19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,372 хүн илэрчээ 2021-08-31

БНСУ, АНУ Солонгосын дайны үеэр амиа алдсан цэргүүдийн үлдэгдлийг хайж эхэлжээ 2021-08-31

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн 2021-09-01

БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгав 2021-09-02

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав 2021-09-02

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА 2021-09-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.03/ 2021-09-03

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана 2021-09-03